Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ОУХМ М.Лхагвагэрэл Белградын дэвжээнд хагас шигшээд “Токио-2020” олимпийн мөнгө, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга Гүржийн Гено Петриашвилиг 4:2-оор ялж финалд шалгараад байсан.
Тэгвэл тэрээр ДАШТ-ний алтан медалын төлөөх барилдаанаа өнгөрсөн шөнө /2022.09.16-17/ Турк улсын олимп, дэлхийн аварга Таха Ахгультай хийж мөнгөн медаль хүртжээ. Энэ талаар түүний дасгалжуулагч багш Э.Баттулга өөрийн твиттер хуудастаа, “Биднийг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Удахгүй аварга болно” хэмээжээ.
Биднийг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Удахгүй аварга болно оо. pic.twitter.com/HGGitkjT5U
— Б. Баттулга (@BattulgaBy) September 16, 2022