Өнөөдөр /2022.09.15/ АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны зарим гишүүд С.Эрдэнийг эсэргүүцэж, түүний “Шонхор таур” байранд нь очиж мэдээлэл хийсэн.
Учир нь С.Эрдэнэ АН-ын дэргэдэх эмэгтэйчүүд, ахмадын байгууллагын бүтэц, удирдлагуудыг сольсон бөгөөд энэ удаа АЗХ-ны удирдлагуудыг өөрчлөхөөр чуулган зарласан явдлыг эдгээр залуус ийнхүү эсэргүүцсэн байдаг.
Харин залуучуудын тус эсэргүүцлийн үеэр С.Эрдэнийн “Шонхор таур” байшингийнх нь гадна талын хаалганы шил хагарсан байдаг.
Иймд тэрээр “хаалганы шил хагарсан” асуудлаар цагдаад гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Улмаар тус хэрэгт УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболдыг холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.