“Хүүхдээ өргүүлнэ“ гэх зарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

“Хүүхдээ өргүүлнэ“ гэх зарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын группт бага насны хүүхдээ өргүүлнэ гэх зар тавигджээ. Уг зарын доор иргэд авъя, өргөж авна гэх мэт сэтгэгдэл бичиж, дугаараа үлдээсэн байсан нь олны анхаарлыг татаад байгаа аж.

Тухайн зар тавьсан эмэгтэй хүүхдийн ээж бөгөөд "Аав нь өөр эмэгтэй хүнтэй суугаад хаяад явсан. Тэжээж дийлэхгүй байгаа тул ийнхүү өргүүлмээр байна" хэмээн цахим хуудснаа бичсэн байв. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Холбогдох мэдээллийг тухайн аймгийн цагдаагийн хэлтэс рүү явуулсан. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байна" гэлээ. Иймд зарим иргэдийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэлж байна.