Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Бэрхийн ар орчимд энэ сарын 12-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тодруулбал Завхан аймгийн Тэс сумаас отор нүүдлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багт ирсэн айлын малаас шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Иймд малчид, мал бүхий иргэд малаа хариулгатай байлгаж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал эмнэлгийн газарт хандахыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.