Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж байсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хоёр хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсныг аврах баг амжилттай буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөөд байсан.
Улмаар энэ сарын 14 /2022.09.14/-ний өдөр Оше хотын эмнэлгээс гарч, Бишкек хот дахь ЭСЯ-нд байрлаж байгаад эх орондоо ирэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уулчид өнөөдөр /2022.09.15/ эх орондоо ирэх юм байна.