ШУУРХАЙ: Иргэн Э.Цэрэндолгорыг шүүгчийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хорьжээ

ШУУРХАЙ: Иргэн Э.Цэрэндолгорыг шүүгчийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хорьжээ

Э.Цэрэндолгорыг гадаад улс руу нисэх гэж байхад нь "оргон зайлах"-ыг завдсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл түүнийг урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна. Тэрбээр өдгөө Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа аж. Эргэн сануулахад, иргэн Э.Цэрэндолгорыг олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгагдаж байсан.

"Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ /ТСАХ/ авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утсны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор мөрдөгчид дариу мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчиж, гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгалтын ажиллагаад явуулж байгаа. ТСАХ зөрчсөн тохиолдолд ТСАХ-г өөрчлөх үндэслэл болдог" гэдгийг тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.