Өрөг.мн сайтаас “Дарлагдсан охид ба боксын холбооны нууц” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн хүрээнд Боксын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид тамирчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг гэх мэдээллийг хүргээд байгаа билээ.
Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан Хууль зүйн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар "эмэгтэй багийн дасгалжуулагчийг чөлөөлсөн" гэх мэдээллийг өглөө. Тэрбээр “Боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж эмэгтэй багийн дасгалжуулагчийг чөлөөлсөн. Мөн Боксын холбооны зүгээс түүнтэй холбогдох хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан болно” гэжээ.
Боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж эмэгтэй багийн дасгалжуулагчийг чөлөөлсөн. Мөн Боксын холбооны зүгээс түүнтэй холбогдох хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан болно.
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) September 14, 2022