Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын дарга Д.Зоригт нь ажлын байрандаа мөрийтэй тоглосон гэх мэдээлэл 11-11 төвд ирсэн тул түүнийг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн талаар өнөөдөр /2022.09.14/ Засгийн газраас мэдээлсэн. Харин энэ талаар Д.Зоригт, “Мөрийтэй тоглоом тоглоогүй. Тус тоглоомын дүрмийг ч мэдэхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байж болзошгүй байна. Харин түүний мөрийтэй тоглоом тоглож буй гэрэл зураг ил болжээ.
Д.Зоригт баригдчихаад байхад л худлаа гүрийгээд байх юм‼️? pic.twitter.com/mTYqTaXxLF
— Мягмартогтох Далай (@miigaasbntv) September 14, 2022
Гэрэл зургийг эх сурвалж: NTV
"Би ажлын байрандаа мөрийтэй тоглоогүй. Тэр талын мэдлэг ч байхгүй. Ер нь мөрийтэй тоглоомын дүрэм журмыг ч мэдэхгүй. Ямар учиртай ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна. Би одоо ажил руугаа явж бна гэж яриад эргээд хартал зураг нь тавигдав! pic.twitter.com/4enO06bsh3
— Сэтгүүлч Доржоо (@setguulchdorjoo) September 14, 2022