Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр НДЕГ-ын дарга Д.Зоригтыг иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 11-11 тусгай дугаарт ирсэн гомдлын дагуу ажлын байран дээр мөрийтэй тоглоом тоглосон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл бид энэ талаар түүнтэй холбогдож тодруулахад, “Одоогоор энэ асуудлыг надад мэдэгдсэн зүйл байхгүй. Хэвийн ажлаа хийж байна” гэх мэдээллийг өглөө.
