Анх танилцсан хүнтэйгээ архидан согтуурсны улмаас амиа алдсан хэргийг илрүүлжээ

Анх танилцсан хүнтэйгээ архидан согтуурсны улмаас амиа алдсан хэргийг илрүүлжээ

Энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр /2022.05.24/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 60 настай, "Т" гэгч нь гадны нөлөөтэй нас барсан хэрэг бүртгэгдэн аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байжээ.

Тус хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарган Баянхонгор аймагт ажиллаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд дээрх гэмт хэргийг тус аймгийн харьяат 33 настай "Б" гэгч нь үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоон нотлох баримтуудыг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Албаныхан мэдээлснээр, амь хохирогч хэрэгт холбогдогч нар тухайн өдөр анх танилцсан бөгөөд хамт архи уусан болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг нарийвчлан тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө