Белград-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал өчигдөр буюу наймдугаар сарын 13-нд Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Сара Хильдебрантай хүч үзэв.
Тус барилдаанд манай бөх хашир туршлагатай өрсөлдөгчтэйгөө тун зоримгоор барилдаж 6:2-оор ялснаар өнгөрсөн жилийн ДАШТ-ий медалиа ихэрлүүлэх нь ойлгомжтой болов. Д.Отгонжаргал өнөөдөр энэ жингийн манлайлагч "Токио-2020", "Парис-2017", 'Будапешт-2018' ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх Сүсакитай алтан медалийн төлөө барилдана.
53кг: Батхуягын Хулан маань эхлээд Энэтхэгийг 7:0, Казакстаныг 3:0, Азербайжаныг 4:1, хагас шигшээд Шведийн
— S.BErdene (@Baagii41) September 14, 2022
Эмма Жонна Денис Малмгренд
0:6р хожигдож яваад даралтаар цэвэр ялж өнөөдөр аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Чөлөөт бөхийн ДАШТ #Белград2022#TeamMongolia pic.twitter.com/BJOUZlbzuT
Эх сурвалж: MGL sport