СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөгжмийн зохиолч Д нь архидан согтуурсан үедээ бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөгжмийн зохиолч Д нь архидан согтуурсан үедээ бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 67 настай Д бусдад хутгалуулсан дуудлага мэдээлэл өнөөдөр /2022.09.13/ холбогдох албанд бүртгэгджээ.

Тодруулбал, 70 настай эрэгтэй Б нь архидан согтуурсан үедээ иргэн Д-тэй маргалдаж улмаар хутгалж гэмтээсэн нь тогтоогдсон байна. Хохирогч Д нь Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, мэдүүлэг өгөх чадваргүй байсан тул ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн бол хэргийн холбогдогч Б-г эрүүлжүүлэн саатуулж, тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж эхэлсэн байна. Харин Д нь олны танил хөгжмийн зохиолч нэгэн гэх мэдээлэл байна. Иймд иргэд та бүхнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө