Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэгвэл БШУЯ-ны мэргэжилтнүүд яг одоо /2022.09.13/ тус сургууль дээр ажиллаж, захирлын ажлыг хүлээлцүүлэх гэж байгаа аж. Гэвч Ж.Соронзон захирал ажлаа өгөхгүй хэмээн эсэргүүцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
