Монголын компанид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд залилуулсан Макс Жонсон Улаанбаатарт иржээ

Монголын компанид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд залилуулсан Макс Жонсон Улаанбаатарт иржээ

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон нь манай улсын “Засаг Чандмань Майнз” гэх алтны уурхайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч тэрхүү компанийн холбогдох хүмүүс хөрөнгө оруулалт авсныхаа дараа Монголоос гарч яваад, одоо эрэн сурвалжлагдаж байгаа билээ.

Тэгвэл энэ хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Өдрийн сонин”-ны өнөөдөр /2022.09.13/-ийн дугаарт өгсөн ярилцлагадаа, “Би өнгөрсөн долоо хоногт Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой амралтын өдөр уулзаж таныг хохироосон хэргийн талаар мөрдөн шалгах ажлыг шуурхай явуулж байгаа. Шаардлагатай гэж үзвэл хэргийг тусгаарлаж байгаад шийдвэрлэхээр ажиллаж байна. Шийдмэгц таны эд зүйлийг эргүүлж өгнө гээд нэлээн дэлгэрэнгүй ярьсан” гэжээ. Х.Нямбаатар сайдын энэхүү мэдээллээс үзвэл Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон Монголд ирээд байгаа бололтой.




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө