Сүүлийн үед олон нийтийн сүлжээ ашиглан бусдыг “залилах” гэмт хэрэг ихээр гарах болсон.
Тухайлбал, “Жүжигчин” гэсэн хаягтай facebook хуудас ашиглан “IPhone Xs гар утас, Samsung S-10 гар утаснуудыг 99 хувь хямдруулж авах эрх хожсон байна” гэж хэмээн хуурч, 1 хувийн төлбөрийг бусдын ХААН банкны дансаар авч залилсан гэх үйлдэлд хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад нийт 187 удаагийн үйлдлээр 13 сая төгрөгийн бусдаас залилан авсан болохыг нь тогтоож, тухай этгээдийг шалгаж эхэлжээ. Иймд иргэд та бүхнийг олон нийтийн сүлжээ ашиглаж, элдэв бооцоот сугалаа, тоглоом зэрэгт оролцохгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.