Найман настай хүүхдийг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ

Найман настай хүүхдийг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15:30 цагт Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны орцонд 8 настай, эрэгтэй “Э” гэгчийг “Үл таних хүн хуурч мэхлэн орц руу оруулж, айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус дүүрэгт оршин суух 32 настай, эрэгтэй “Б” гэгч үйлдсэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө