Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.09.12/ мэдээлэл хийж, “ажлаасаа халагдсан Ж.Соронзон захирал Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас хамт олноо өдөөн турхирч болохгүй. Өчигдөр би сургуулийнхаа дотоод групп дээр долоо хоногт бүр багш, эцэг эхчүүдийн жагсаал хийж байсныг ил болгосон” гэж мэдэгдсэн юм.
Түүний дэлгэсэн баримтад “Багш нарыг 5 өдөрт хувааж хуваарилсан. Эхний 3 цагийн хичээлээ ороод, үтэр түргэн яам руу явна. Очоод праллелийнхаа эцэг эхчүүдийг бүртгэнэ. Нэг бүртгэлийн цаасаараа 5 өдөр явна. Бүртгэсэн цаасаа надад авчирч хураалгаад маргаашийн багш нь аваад явна. Танайхан их ховч шүү надыг битгий юман унагачихаарай” гэсэн байдаг.
Огцорсон Соронзон захирал маань багш нараа ингэж турхирч бгаа юм бна.
— Л.Энх-Амгалан (@enkhamgalanmp) September 11, 2022
Энэ хүнд Монгол улсын хууль тогтоомж хамаагүй юу?Задарсан иймэрхүү нөхдөд заавал даруулга хэрэгтэй...!!! pic.twitter.com/bc5zgJqdS5
Тэгвэл БШУ-ын сайд Л.Энх-Амгалан эх сурвалжийн мэдээллийг нууцлаагүйгээс үүдэж, дээрх мэдээллийг ил болгосон багшийг Орос-Монголын хамтарсан сургуулийн удирдлагууд болоод эцэг, эхчүүд нь дарамталж эхэлсэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "мэдээллийг ил болгосон багшийг сургуулийн дотоод асуудлыг ил болгосон гэх шалтгаанаар дарамталж, ажлаа өгөхийг шаардаж байгаа" аж.