ТОДРУУЛГА: ГХЯ-наас Оросын элчин сайд И.Азизовыг дуудаж уулзах уу, нот бичиг өгөх үү гэдгийг хэлэлцэж байна

ТОДРУУЛГА: ГХЯ-наас Оросын элчин сайд И.Азизовыг дуудаж уулзах уу, нот бичиг өгөх үү гэдгийг хэлэлцэж байна

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх болсон Л.Энх-Амгалан сайдын шийдвэрийг эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргасан. 

Энэ нь Монголын дотоод хэрэгт оролцсон асуудал гэдгийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.09.12/ мэдэгдэж, эл асуудалд Гадаад харилцааны яам нот бичиг явуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Тэгвэл Гадаад харилцааны яам Монгол Улсын дотоод асуудалд удаа дараа оролцож буй ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлэх эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Гадаад харилцааны яам энэ асуудлын судалж байгаа. Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзах уу, нот бичиг өгөх үү гэдгийг хэлэлцэж байна" гэлээ. Ямартай ч Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хэлсэнчлэн Монголын дотоод хэрэгт оролцож буй Элчин сайд И.К.Азизовт Гадаад харилцааны яам эсэргүүцэл үзүүлэх бололтой. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө