Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлж “Улсын аварга” цол хүртсэн. Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг ард түмэнтэйгээ тэмдэглэнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Түүний цолны мялаалга наадам өнөөдөр /2022.09.13/ Ховд аймагт эхэлж байгаа юм.
Хүндэтгэлийн наадмыг эхлүүлж Ховд аймгийн бүх төрийн байгууллага тус бүр гэр барьж Буянт голд О.Хангай аваргыг угтаж авах юм байна. Үүний дараа Ховдын брэнд бүтээгдэхүүн “Тарвас” эвент, “Аваргатай үдэш” шоу цэнгээн зохион байгуулагдах аж.