Хамтран амьдрагчийнхаа шийтгэлийн мэдээллийг устгаж, өөрчлөлт оруулсан хэрэг гарчээ

Хамтран амьдрагчийнхаа шийтгэлийн мэдээллийг устгаж, өөрчлөлт оруулсан хэрэг гарчээ

Хамтран амьдрагчийнхаа Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгүүлсэн мэдээллийг устгаж, өөрчлөлт оруулсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Дотоод хэргийн их сургуульд програм хөгжүүлэгч ажилтай Г нь 2020 оны 9 дүгээр сард Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн бүртгэлийн програмд зөвшөөрөлгүйгээр халдан, өөрийн хамтран амьдрагчийн Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгүүлсэн мэдээллийг устгаж, өөрчлөлт оруулсан байжээ. Эл гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн прокуророос ЭХТА-ийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийг шүүх хурал өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болж, шүүхээс 5.4 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө