"Улаанбаатар-Франкфурт" чиглэлд явж байсан МИАТ-ын онгоц агаарт гурван цаг эргэлдэж, шатахуунаа багасгаад газарджээ

"Улаанбаатар-Франкфурт" чиглэлд явж байсан МИАТ-ын онгоц агаарт гурван цаг эргэлдэж, шатахуунаа багасгаад газарджээ

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2022.09.12/ "Улаанбаатар-Франкфурт" чиглэлд явж байсан МИАТ-ийн онгоц агаарт гурван цаг эргэлдэн нисэж байгаад бууж, тодорхой хугацаанд саатаад буцаад ниссэн гэх мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл онгоц нисэхээр хөөрөх үед нөөц буюу туслах запас хөдөлгүүрийн тосны заалт ассан байна.

Улмаар буцаж буугаад тухайн заалтыг шалган, генератороо солмод буцаад нисчээ. Буухын тулд шатахуунаа дундлах гэж агаарт тодорхой хугацаанд эргэлдсэн гэх мэдээлэл байна. Албаныхан үүнийг ослын буулт гэж тодорхойлохгүй байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө