Ховдын засаг дарга Э.Болормаа "архи худалдаалахыг хориглосон" захирамжийг цуцалжээ

Ховдын засаг дарга Э.Болормаа "архи худалдаалахыг хориглосон" захирамжийг цуцалжээ

Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байжээ.

Ховдын Засаг дарга Э.Болормаа үүнийг архидалтай тэмцэх шалгарсан арга биш гэж үзэж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцалсан байна. Энэ талаар тэрбээр “Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш ээ. Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө