ШУУРХАЙ: Уулчин Х.Бумхишигийг уулнаас амжилттай буулгаж, Ош хотын эмнэлэгт хүргэжээ

ШУУРХАЙ: Уулчин Х.Бумхишигийг уулнаас амжилттай буулгаж, Ош хотын эмнэлэгт хүргэжээ

Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан билээ.

Тэгвэл уулчин Х.Бумхишигийг өчигдөр /2022.09.12/ орой аврах багийнхан 5800 метрийн өндөр уулнаас амжилттай буулгаж, Ош хотын эмнэлэгт хүргэсэн байна.

Энэ талаар эх сурвалж, "Уулчин Х.Бумхишигийг аврах багийнхан чаргаар амжилттай буулгаж, 3000 метрээс доош бууж ирэхэд нь Ош хотын онцгой байдлын албан хаагчид тосон авч, тус хотын эмнэлэгт яаралтай хүргэж өгсөн. Одоо уулчны маань бэртсэн хөл гайгүй бол айх аюулгүй боллоо" гэлээ. Уулчин Х.Бумхишигийг Ош хотын эмнэлгийн эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэх аж.  Ташрамд өгүүлэхэд, уулчин Х.Бумхишигийг аврахаар Монголын Уулчдын үндэсний холбооны аврагчид тус газрыг зорьсон бөгөөд Монгол Улсаас Бүгд найрамдах Киргизстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Киргиз Улсын ГХЯ, Онцгой байдлын яам, Онцгой байдлын удирдлагын төвтэй шуурхай хамтран ажилласан байна. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө