Улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадмын түрүү бөхийг 10 саяар байлж, “Тарвас” эвент зохион байгуулна

Улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадмын түрүү бөхийг 10 саяар байлж, “Тарвас” эвент зохион байгуулна

Энэ жилийн Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлж “Улсын аварга” цол хүртсэн. Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг допингийн шинжилгээний хариу гарсны дараа ард түмэнтэйгээ тэмдэглэнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Түүний цолны мялаалга наадам маргааш /2022.09.13/ Ховд аймгийн цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Тус наадмын түрүү бөх 10 сая төгрөг гардах бол үзүүр бөх 5 сая төгрөгөөр байлах юм байна. Мөн хүндэтгэлийн наадмын хүрээнд Ховдын брэнд бүтээгдэхүүн “Тарвас” эвент, “Аваргатай үдэш” шоу цэнгээн зохион байгуулагдах аж.