ТЕГ-ын Улсын байцаагч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 12 сая төгрөгийн хахууль авсан нь шалгалтаар тогтоогджээ

ТЕГ-ын Улсын байцаагч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 12 сая төгрөгийн хахууль авсан нь шалгалтаар тогтоогджээ

Татварын Ерөнхий газрын Улсын байцаагч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 12 сая төгрөгийн хахууль авсан талаар АТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, ТЕГ-т улсын байцаагчаар ажиллаж байсан “Э" нь иргэн "Т" ХХК-ийг 2018-2020 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж  тайлан гаргаж үнэт цаас, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн компанид эрх мэдлээ ашиглан давуу байдал бий болгож, онцгой албан татварын тэмдэг олгожээ. Ингэхдээ 12 сая төгрөгийн хахууль авсан нь шалгалтаар батлагдаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.