Баян-Өлгий аймгийн мал маллах боломжтой 60 өрхөд 300 сая төгрөгөөр мал худалдан авч өгөхөөр болжээ

Баян-Өлгий аймгийн мал маллах боломжтой 60 өрхөд 300 сая төгрөгөөр мал худалдан авч өгөхөөр болжээ

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр"-ийн хүрээнд малчин өрхүүдийг малжуулах ажлыг зохион байгуулжээ.

Дээрх хөтөлбөрөөр малчин өрхүүдийг малжуулахад зориулж 300 сая төгрөг батлагджээ. Харин хөтөлбөрт хамрагдахаар 65 иргэн өнгөрсөн тавдугаар сард хүсэлт ирүүлснээс шаардлага хангасан 12 сумын 60 иргэнд мал хүлээлгэж өгөх ажлыг өнгөрсөн долоо хонгоос эхлүүлсэн байна.  

Энэ хүрээнд хөтөлбөрт хамрагдсан Буянт сумын 4 малчин өрхөд тухайн сумын 4 малчнаас 164 толгой хонь, 4 ямаа бүгд 168 толгой үржлийн малыг 20 сая төгрөгөөр худалдан авч өглөө.

Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт 18-45 насны, хоёроос доошгүй гишүүнтэй, малгүй болон богд шилжүүлэхэд 150 хүртэл толгой малтай, цаашид мал маллах боломжтой малчин өрхүүдийг хамруулах журамтай. Малжуулсан иргэд авсан малынхаа үнийг 36 сарын дотор мөнгөн хэлбэрээр 100 хувь эргүүлэн төлөх аж.