Их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл алдаад олсон иргэн Т нь уул уурхайн компаний захирал аж

Их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл алдаад олсон иргэн Т нь уул уурхайн компаний захирал аж

Цагдаагийн байгууллагаас Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны ...... тоотод оршин суух иргэн “Т”-ийн гэрээс их хэмжээний ам доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг их хэмжээний үнэ бүхий эд зүйл алдагдсаныг олж илрүүлсэн байдаг.

Тэгвэл тус гэмт хэргийн хохирогчийн гэрт яагаад ийм их хэмжээний бэлэн ам.доллар хадгалагдаж байв. Тухайн хохирогчийн дээрх зүйлс нь авилгын эд хөрөнгө байсан уу, хэн нэгэн улстөрч байсан уу гэх мэдээлэл, таамаг олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг татаад байгаа. 

Тэгвэл хохирогч нь уул уурхайн компанийн захирал нэгэн байсан бөгөөд хохирогчийн хөрөнгийн эх үүсвэрийг мөн тогтоохоор албаныхан ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.