Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа талаарх мэдээллийг бид цаг алдахгүй хүргэж байгаа билээ.
Тэгвэл Монгол Улсын уулчин Х.Бумхишигийг аврах багийнхан 5800 м өндөрт гарч, уулчин дээрээ очоод байгаа аж.
Аврах багийнханы мэдээлснээр "Уулчин Х.Бумхишигийн хөл нь бэртсэн байгаа бөгөөд гэмтлийн зэргийг бүрэн тогтоох боломжгүй байгаа аж. Харин биеийн байдал нь хэвийн байгаа юм байна. Аврах багийнхан одоогоор уулнаас буугаагүй байгаа бөгөөд уулчин Х.Бумхишигийн биеийн байдал, хөлний гэмтэл зэргийг харгалзан үзэж, 5800 м өндрөөс буухаар төлөвлөж байгаа талаар Монгол Улсаас Бүгд найрамдах Киргизстан улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан Гадаад харилцааны яаманд мэдээлжээ. Харин Монголын Уулчдын үндэсний холбооноос "Уулчдын буух зам хүнд байхаар байна. Ангал дээр тависан шат нурсан, энэ жилийн олс нь цас мөсөнд дарагдсан, зам маш эвдрэлтэй байгаа" хэмээн мэдээлж байгаа юм.