"Автозам дээр зам тавьж өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдаж, сүрдүүлэх зорилгоор буудсан хэрэг гарчээ

"Автозам дээр зам тавьж өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдаж, сүрдүүлэх зорилгоор буудсан хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага есдүгээр сарын 11-ны өдрийн 12:31 цагт цагдаагийн байгууллагад иржээ. 

Тодруулбал,  Замын хөдөлгөөнд оролцож байсан Nissan X-Trail маркийн автомашинтай иргэн Б /47 настай, эрэгтэй/, Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Б-тэй /44 настай, эрэгтэй/ “шороон зам дээр зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж "Сайга" загварын галт зэвсгээр айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Цагдаагийн алба хаагчид галт зэвсгийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө