ТОДРУУЛГА: Э.Цэрэндолгор "Хувийн баталгаа гаргах" ТСАХ зөрчиж, гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгаж байна

2022-09-11 11:33

ТОДРУУЛГА: Э.Цэрэндолгор "Хувийн баталгаа гаргах" ТСАХ зөрчиж, гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгаж байна

Э.Цэрэндолгорыг гадаад улс руу нисэх гэж байхад нь "оргон зайлах "-ыг завдсан гэх үндэслэлээр саатуулсан талаар тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. 

Тэгвэл эл асуудлыг албаны эх сурвалжаас тодруулахад "Иргэн Э.Цэрэндолгор нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгагдаж байсан байна.

Дээрх хэрэгт 2022.03.10-ны өдөр ЭХХШТХ-ийн 14.2 дугаар зүйлд зааснаар "Хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

"Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ /ТСАХ/ авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утсны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор мөрдөгчид дариу мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрөн гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгалтын ажиллагаад явуулж байна. ТСАХ зөрчсөн тохиолдолд ТСАХ-г өөрчлөх үндэслэл болдог" гэлээ.

2022-09-11 10:53

Э.Цэрэндолгорыг гадаад улс руу нисэх гэж байхад нь "оргон зайлах"-ыг завдсан гэх үндэслэлээр саатуулжээ

Цэнхэр үст Э.Цэрэн нэрээр олонд танигдсан Э.Цэрэндолгорыг гадаад улс руу нисэх гэж байхад нь дөнгөж сая цагдаагийн байгууллагаас албадан буцаасан байна.

Тодруулбал, түүнийг "хүн гүтгэсэн" гэх хэргээр Монгол Улсын хилээр гарахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан аж. Тиймээс нислэг үйлдэх гэж байхад нь албаны хүмүүс оргох зайлахыг завдсан гэх үндэслэлээр саатуулж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс рүү авч явсан байна. Э.Цэрэндолгор нь тухайн үеийн бичлэгийг хийж, өөрийн цахим хуудаснаа байршуулжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө