Сүүлийн жилүүдэд цахим “залилан”-гийн гэмт хэрэг ихээр гарч, иргэд хэдэн арван сая төгрөгөөрөө хохирч байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж буй.
Тэгвэл иргэн Ж нь “баярмаа”, “баяржавхлан”, “Гантунгалаг”, “Тэмүүжин” зэрэг нэртэй хуурамч цахим хаягууд нээж, фейсбүүк олон нийтийн сүлжээнд бусдын зургийг байршуулж, өвчтэй хүүхдийн эмчилгээнд хандив өгөхийг уриалсан утга бүхий худал мэдээлэл, зураг оруулах байдлаар цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж сүүлийн 7 сарын хугацаанд өөрийн Хаан банкны … дугаар дансаараа 588 хохирогчоос олон сая төгрөгийн залилан авсан нь тогтоогдсон байна.
Иймд түүний одоо хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд түүнд хууртаж, залилуулсан иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Иймд иргэд та бүхнийг бусдад хандив өгөхдөө мэдээллийн сайтар нягталж байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.