Э.Одбаяр: Чулуу шидэж хүний амь насанд заналхийлсэн ХЭРГИЙГ "цонхны шил хагарсан" асуудал болгоод хуулийн байгууллага хааж байна /ВИДЕО/

Э.Одбаяр: Чулуу шидэж хүний амь насанд заналхийлсэн ХЭРГИЙГ "цонхны шил хагарсан" асуудал болгоод хуулийн байгууллага хааж байна /ВИДЕО/

Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн "итгэл үнэмшилтэй" байж, асуудлыг өөрийн зүгээс дүгнэх бүрэн эрхтэй. Харин энэхүү итгэл үнэмшлийг ямар нэгэн байдлаар шийтгэж огт болохгүй. Тэгвэл зарим иргэдэд түүний хэн байх, ямар итгэл үнэмшилтэй байх зэргээс хамаарч хууль алагчлалтай хандаад байна уу гэх асуудал  урган гарч ирж байна.

Иймд бид өнгөрсөн тавдугаар сард /2022.5/ иргэн Э.Одбаярын ажлын байр руу нүүрээ халхалсан хоёр этгээд дайрч эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн хэргийг хуулийн байгууллагаас түүний итгэл үнэмшлээс болж энгийн нэг "цонхны шил хагарсан" болгоод хааж байгаа явдлыг сурвалжлав.

ВИДЕО:

Иргэн Э.Одбаяр, “Өнгөрөгч тавдугаар сарын 24-25-ны шилжих шөнийн 03:00 цагт үл таних хоёр этгээд нүүр халхлаад манай ажлын байр руу халдаж зэвсгийн чанартай эд зүйлээр эд хөрөнгө болон эрүүл мэнд, амь насанд халдахыг заналхийлсэн. Тухайн үед ажлаа хийгээд сууж байхад гадна талаас хадархаг чулуу шидээд цонхыг нэвт орж ирээд ажлын ширээний хажууханд унасан. Хэрэв дахиад 50 см-ийн зай байсан бол чулуунд өртөх эрсдэлтэй байлаа. Тэр дор нь хуулийн байгууллагад дуудлага өгөөд шинжээчийн баг ирж тухайн шидсэн эд зүйлийг нь эд мөрийн баримтаар хураагаад аваад явсан.

Гэтэл хэрэг гараад 10 ч хоноогүй байхад хоёр этгээдийг олж илрүүлээд хэргийг хаасан байгаа юм. Тус хаасан прокурорын тогтоолыг надад саяхан буюу 100 гаруй хоногийн дараа танилцуулж байна.

Хэргийн газрын нотлох баримт. 2022.05 сар

Хачирхалтай нь, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан энэхүү үйлдлийг цонх шилний асуудал болгон хувиргаж, 145.200 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үнэлгээг үндэслээд “эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.4.3 зүйлд заасан бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хуульчилсан байх тул хэрэг үүсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна” нэг ёсондоо энэ бол хэрэг биш байна гэж байгаа юм. Эцсийн дүндээ энэ бол маш ноцтой халдан түрэмгийлсэн хэрэг болчхоод байхад энийг зүгээр нэг цонх шил хагалчихсан юм шиг, зүгээр ахуйн шил цонхны 100,200 мянган төгрөгийн хэрэг болгоод утгын алдуулаад царцааж байгаад тэр дор нь хаасан байгаа юм. Надад мөнгө цаасны асуудал ерөөсөө чухал биш. 

Одоо хүссэн хүн нь айл, албан байгууллагын цонх хагалаад 300 нэгжид хүрэхгүй гээд хэрэг үүсгэхгүй яваад байж болох юм байна гэсэн жишиг тогтоно. Энэ жишиг бол өөр маш муу жишиг тогтох гээд байгаа гэдгийг л анхааруулж байна.

Э.Одбаяр гэдэг хүн дотор нь ажиллаж байгаа учир хуулийн байгууллага нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байгаа юм уу энийг юу гэж ойлгох ёстой юм үнэхээр хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Хувь хүний эрх чөлөө, амь насанд заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ба хохирогч иргэн Э.Одбаяр

Тус асуудлаас харвал иргэн Э.Одбаярын итгэл үнэмшлээс болж хууль түүнд алагчлалтай хандаад байна уу гэх асуудал гарч ирж байна. Учир нь Э.Одбаярт тохиолдсон энэхүү үйл явдал нь Эрүүгийн тухай хуульд заасан Танхайрах, Хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт тооцогдож байгаа юм. Харин хуульд тодорхой заачихсан энэхүү гэмт хэргийг гэмт хэрэг биш болтол нь шалгаж байгаа нь хуулийн байгууллага түүнд итгэл үнэмшлээс нь болж алагчлалтай хандаад байна уу гэх хардлагыг төрүүлээд байна.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө