ШУУРХАЙ: "Х.Бумхишигийг аврах баг"-ийн уулчид 1-р кемпэд хүрсэн бөгөөд өнөөдөр ӨГЛӨӨ үндсэн авиралтаа эхлүүлжээ

ШУУРХАЙ: "Х.Бумхишигийг аврах баг"-ийн уулчид 1-р кемпэд хүрсэн бөгөөд өнөөдөр ӨГЛӨӨ үндсэн авиралтаа эхлүүлжээ

Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж байсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хоёр хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа бөгөөд уулчинг аврахаар Монгол Уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагааныхан тус газрыг зориод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Монгол Уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах багийнхан орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн зургаан хүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн суурин газар болох Сары Могол тосгонд өчигдөр орой  /2022.09.09/ очжээ. 

Уг тосгоноос цааш бэйс кемп хүртэл 2 цаг орчим автомашинаар явж, тэндээс моринд ачаагаа ачин өндрийн 1-р кемп хүртэл шөнөөр алхаж, отог байгуулан хоносон байна.

Харин өнөөдөр өглөө д.т.д 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлж, 5800 м гацсан уулчин дээр хүрэхээр төлөвлөгөөжээ. Аврах багийн нэг туслах ажилтан нь өндрийн 1-р кемп дээр холбоочин хийн үлдэж, 4 хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааг эхлүүлнэ гэдгийг Монгол Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ. Ташрамд өгүүлэхэд, Ленин пик ууланд авиралт зохион байгуулдаг Централ азиа компанийн авиралтын удирдагч н.Илья хэмээх уулчин нэг туслах уулчинтай энэхүү аврах ажиллагаанд нэгдсэн байна. Мөн тухайн компани хураасан кемпээ нээн аврах ажиллагаанд шаардлагатай багаж хэрэгслээр тусалж байгаа юм байна. Хандивын данс ХААН банк 5077279930 (Ганхүү)




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө