СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөрийгөө ТОСК-ийн менежер гэж итгүүлэн "Орон сууцанд оруулж өгнө" хэмээн 113 иргэнээс 10 тэрбум төгрөг залилсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөрийгөө ТОСК-ийн менежер гэж итгүүлэн "Орон сууцанд оруулж өгнө" хэмээн 113 иргэнээс 10 тэрбум төгрөг залилсан хэрэг гарчээ

Сүүлийн жилүүдэд цахим болон бусад төрлийн “залилан”-гийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж, иргэд хэдэн арван сая төгрөгөөрөө хохирч байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж буй.

Тэгвэл 2020 онд нэгэн этгээд өөрийгөө Төрийн орон сууцны корпорац /ТОСК/, Нийслэлийн орон сууцны корпорац /НОСЦ/-д төсөл хэрэгжүүлж байгаа менежер хэмээн бусдад итгүүлж, “Орон сууцанд оруулна, орон сууцуудыг зээл хэлбэрээр худалдан авах боломжтой” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 113 иргэнээс нийт 10 тэрбум төгрөгийг нь залилан авсан хэрэг гарчээ.

Харин одоо энэ төрлийн залилангийн гэмт хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Иймд иргэд та бүхний орон сууц худалдан авах, түрээслэх гэж байгаа бол сайтар нягталж байхыг анхааруулж, сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө