ТОДРУУЛГА: "Оросоос хариу ирсний дараа Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх УЗ-ийн хурлын тов гарна" гэв

ТОДРУУЛГА: "Оросоос хариу ирсний дараа Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх УЗ-ийн хурлын тов гарна" гэв

Орос Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон зөвлөлийн гишүүд өчигдөр /2022.09.08/ Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Оросын хамтарсан сургуулийн багш, ажилтнууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, улмаар тус сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх асуудлыг ОХУ-ын талд хүргүүлэн танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралдааныг товлон зарлахаар тогтсон билээ.

Тэгвэл Удирдах зөвлөлийн хэзээ хуралдах гэж байгаа талаар эх сурвалжаас тодруулахад, "Хоёр улсын хамтарсан сургууль учраас эхлээд ОХУ-ын талд мэдэгдэж, хариу ирсний дараа Удирдах зөвлөлийн хурлын товыг зарлана байх. Одоогоор тов гараагүй байна" гэх хариултыг өглөө. 

Тиймээс бид Орос-Монголын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, БШУ-ын дэд сайд Г.Ганбаяраас Орос-Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөл хэзээ хуралдахаар товлож байгаа болон энэ талаарх мэдээлэл өөрт нь ирсэн эсэхийг тодруулахад, "Надад энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй" гэлээ. Ташрамд өгүүлэхэд, Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн дагуу сургуулийн захирлыг чөлөөлөх эсэх нь Монголын талд байгаа болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 




Өнөөдөр үхэр өдөр

51 минутын өмнө