Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргаж, тус сургуулийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгаланд гардуулж, Оросын талд танилцуулж, зөвшилцөх үүргийг өгсөн.
Тэгвэл өнөөдөр /2022.09.08/-ийн байдлаар Ж.Соронзон нь Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирлын ажлыг хэдийн хийж байгаа аж.
Учир нь өчигдөр /2022.09.07/ гаргасан Л.Энх-Амгалан сайдын шийдвэр нь “ажил олгогчийн эцсийн шийдвэр биш” бөгөөд, Монгол, Оросын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэсэн тайлбарыг хэлээд байгаа юм. Бид энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.