Эрдэнэт үйлдвэрийн орлогч Т.Батмөнхийн “Лексус-570” автомашиныг акталж, 16 саяар авсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Эрдэнэт үйлдвэрийн орлогч Т.Батмөнхийн “Лексус-570” автомашиныг акталж, 16 саяар авсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үгсэн тохиролцон, “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 140 сая төгрөгөөр /зах зээлийн үнэ/ үнэлэгдэх 2012 онд орж ирсэн “Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан гэх асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх мэдээллийг өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. 

Мөн Тоёото Хайс загварын автомашиныг хэт доогуур үнээр акталж, худалдсан авсан байдаг. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө