Шөнийн цэнгээний газар мансууруулах бодис хэрэглэсэн ГЕГ-ын Хар тамхины хэлтсийн ажилтныг баривчилжээ

Шөнийн цэнгээний газар мансууруулах бодис хэрэглэсэн ГЕГ-ын Хар тамхины хэлтсийн ажилтныг баривчилжээ

Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 07-ны шөнө нэр бүхий 2 шөнийн цэнгээний газарт шалгалтын ажиллагаа явуулжээ.

Улмаар тус цэнгээний газар үйлчлүүлж байсан иргэд болон ажилчдаас шинжилгээ авахад хоёр хүнээс мансууруулах бодис илэрчээ. Харин нэг иргэний биеэс мансууруулах бодис олдож хурааж аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар мансууруулах бодис хэрэглэсэн хоёр хүний нэг нь Гаалийн ерөнхий газрын Хар тамхины хэлтсийн ажилтан, улсын байцаагч байсан байна.