СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөрийтэй тоглоомд донтсон этгээд бусдын Фейсбүүк хаягаар нэвтэрч, мөнгө гуйж залилсан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөрийтэй тоглоомд донтсон этгээд бусдын Фейсбүүк хаягаар нэвтэрч, мөнгө гуйж залилсан байжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байна гэх дүгнэлт гарсан байна. Энэ нь иргэд цахим сүлжээг ашиглан мөрийтэй тоглож донтох нь ихсэж байгаа бөгөөд цаашлаад хэн нэгнийг залилах сэдэл болж байгаа аж.

Тухайлбал, иргэн Ш нь өөрийн гар утсаараа байнга мөрийтэй тоглож, донтон дахин тоглохын тулд хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг тааж тохируулан иргэн М-ийн хаягт нэвтэрч үеэл эгч Д рүү нь “эгчээ яаралтай мөнгө хэрэгтэй байна.

1 сая 500 мянган төгрөг маргааш хүртэл зээлээч 50 мянган төгрөг нэмж өгье” гэх чатыг илгээжээ.

Иймд эгч нь эргэлзэж утас руу нь залгасан ч аваагүй тул эгчээс нь гэх утгатай мөнгө шилжүүлээд залилуулжээ. Иймд иргэд түгээмэл нэвтрэх нэр, нууц үг ашиглахгүй байж залилагчид боломж олгохгүй байхыг анхааруулж байна.