Богдхан уулын хамгаалалтын захиргааны даргаар ШӨХТГ-ын гишүүн асан  Н.Бямбадоржийг томилжээ

Богдхан уулын хамгаалалтын захиргааны даргаар ШӨХТГ-ын гишүүн асан Н.Бямбадоржийг томилжээ

Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга М.Дорж болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн нарыг АТГ-аас шалгаж, улмаар салбарын сайд нь тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга М.Доржийн оронд Н.Бямбадоржийг томилсон байна. Тэрбээр өмнө нь ШӨХТГ-ын Орон тооны гишүүнээр ажиллаж байсан нэгэн юм.