АНХААРУУЛГА: Орос руу мах, бяслаг нэвтрүүлэхийг завдсан Монгол иргэдэд хэрэг үүсгэсэн гэжээ

АНХААРУУЛГА: Орос руу мах, бяслаг нэвтрүүлэхийг завдсан Монгол иргэдэд хэрэг үүсгэсэн гэжээ

ОХУ руу мах, бяслаг нэвтрүүлэхийг завдсан Монгол Улсын иргэдэд зөрчлийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, нийт таван кг хориотой бараа оруулж ирсэн талаар Оросын хэвлэл мэдээлсэн бөгөөд Үүнд “Монгол Улсын иргэд Буриад руу 2 кг мах, 3 кг бяслаг оруулахаар завдсаныг Наушки шалган нэвтрүүлэх цэгийн Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагчид илрүүлжээ. Хөрш Монгол орон нь эпизоотологийн хувьд тааламжгүй гэж үздэг тул эдгээр бүтээгдэхүүнийг Монголоос ОХУ-д оруулахыг хориглосон тул Монгол Улсын иргэдэд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэсэн. Одоогоор бүтээгдэхүүнийг хураан авч, устгасан” гэжээ.