ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар авлигал авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар авлигал авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас урд шөнө /2022.09.06/ ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг гүйцэтгэх ажиллагаан явцад саатуулжээ.

Тодруулбал, түүнийг бусдаас их хэмжээний мөнгө авч байсныг газар дээр нь илрүүлэн баривчилсан байна. ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нь "Хасу Эрчим" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс тендер сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсний авлигалд их хэмжээний мөнгө авч байгаад ийнхүү хуулийнханд баригдсан байна. Түүнийг прокурорын зөвшөөрлийн дагуу 461-р хорих ангид цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө