"Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно" гэж мэдэгдэв

"Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно" гэж мэдэгдэв

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийн талаар мэдээллээ.

Тэрбээр, "Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, нээлттэй хүргэх зорилгоор бүх шатны цахим шилжилтийг хурдасгаж, авлига, хүнд суртлыг бууруулж , бүтээмжийг дээшлүүлэх үүрэгтэй. Миний бие Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт сайдаар томилогдохдоо ажлын хэсгийг ахалж батлуулсан 5 хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаа мэдэгдсэн.

Тиймээс салбарын сайдын хувьд "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хуулийн 8-р зүйлд заасан 68 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно. Үүний эхлэл болгож төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоо үүгээр мэдэгдье. Ингэснээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болно. Хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд цаг тухай бүрд танилцуулна" гэв.