ТАНИЛЦ: Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг НИТХ-ын хурлаар хэлэлцэхгүй байж магадгүй байна

ТАНИЛЦ: Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг НИТХ-ын хурлаар хэлэлцэхгүй байж магадгүй байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XY хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Харин саяхан мөрдөгдөөд цуцлагдсан автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг НИТХ-аар хэлэлцүүлнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал өнөөдөр хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад багтаагүй байгаа бөгөөд хэлэлцэхгүй байж магадгүй байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга
  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай
  • Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай
  • Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
  • Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
  • Бусад асуудал хэлэлцэнэ.