ОХУ-аас зохион байгуулж, Хятад, Сири, Монгол зэрэг ШХАБ болон Оросын түнш гэх орнуудын цэргийн алба хаагчид оролцож байгаа “Восток 2022" стратегийн команд штабын сургуулилалт өндөрлөх эцсийн шатандаа явж байгаа аж.
Харин Оросын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.09.06/ цэргийн сургуулилт болж байгаа газарт өөрөө очиж танилцсан байна. Мөн “Восток 2022” цэргийн сургуулилтуудын үр дүнд Орос, Хятад хоёр НАТО-гийн аль нэг улстай шууд зөрчилдвөл В.Путин ерөнхий командлагч болно гэсэн “нууц гэрээ” байгуулахаар тохиролцсон гэх албан бус мэдээлэл ч гарч байна. Энэ нь тус сургуулилтад олон улсын хэрхэн хандаж байгаагийн нэг илрэл юм.
? #ALERT ???? | Ongoing #Vostok2022 drills result in Russia and China agreeing to covert military pact — which stipulates #Putin becomes defacto 'commander-in-chief' of BOTH Russian and Chinese armed forces — if either country enters into direct conflict with any #NATO state. pic.twitter.com/d149ssawAU
— Terror Alarm (@Terror_Alarm) September 6, 2022
Учир нь “Восток 2022" цэргийн сургуулилт нь манай гуравдагч хөрш Японы эсрэг чиглэсэн цэргийн сургуулилт гэх мэдээлэл байгаа юм. Иймд Оростой хамтарсан цэргийн сургуулилтад монголын армийн төлөөлөл оролцсон явдлыг зарим иргэд ихээхэн шүүмжилж байгаа.
Цаашлаад таван жил тутамд болдог тус сургуулилтад монголын бие бүрэлдэхүүнийг оролцуулах шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар гаргасан. Үүнийг нь УИХ, Засгийн газар мэдээгүй гэх мэдээлэл ч гараад байгаа юм.
Ямартай ч олон улсын байдал хурцадмал байгаа энэ үед ОХУ-аас зохион байгуулж, монголын оролцсон “Восток 2022” цэргийн сургуулилт өндөрлөж байна. Харин барууны орнуудад Монгол Улсын талаар ямар дүгнэлттэй үлдэж байгаа нь цаг хугацааны дараа үр дүн нь гарахыг үгүйсгэхгүй.