ШУУРХАЙ: "Хуурамч дипломын баримтыг БШУЯ-наас алдсан" гэх дуудлага Цагдаад бүртгэгдээгүй байна

ШУУРХАЙ: "Хуурамч дипломын баримтыг БШУЯ-наас алдсан" гэх дуудлага Цагдаад бүртгэгдээгүй байна

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2022.09.06/ багш нарын дипломын шалгалтын үр дүнг танилцуулсан билээ.

Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтран мэдээлэл хяналт мониторингийн газрынхан энэ оны гуравдугаар сараас хойш зургаан сарын хугацаанд багш нарын дипломд шалгалт хийсэн. Энэ хугацаанд ажлын хэсгийн хүмүүсийг дарамтлах  улмаар төрийн байгууллага руу халдсан үйлдэл гарлаа. Мөн 400 гаруй хуурамч диплом байж магадгүй гэсэн цаасан баримт алдагдсан, компьютерын хард алдагдсан" гэдгийг онцолсон. 

Харин төрийн хамгаалалттай объектод ямар хүн нэвтэрч дээрх бичиг баримтыг хулгайлж, компьютерын хардыг авав гэх асуулт хариултаа нэхэж эхлээд байна. 

Тэгвэл энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "БШУЯ нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрладаг. Тус яамнаас ямар нэгэн баримт бичиг, компьютерын хард диск алдсан гэх дуудлага мэдээлэл, гомдол бүртгэгдээгүй байна" гэх хариултыг өглөө. 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө