ШУУРХАЙ: Энэ сарын 15-нд болох ШХАБ-ын уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох эсэхийг НУУЦАЛЖ байна

ШУУРХАЙ: Энэ сарын 15-нд болох ШХАБ-ын уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох эсэхийг НУУЦАЛЖ байна

Энэ сарын 15-16-ны өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалт Самаркандад болохоор товлогджээ. Уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар оролцож тусгайлсан уулзалт хийнэ гэдгийг Регнум агентлаг мэдээлсэн байна. 

Харин Монгол Улс болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус уулзалтад "ажиглагчийн статус"-тайгаар оролцох эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Энэ айлчлалын мэдээллийг нууцалж байгаа. Оролцох эсэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Хятадын дарга Ши Жиньпин коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд нэг ч гадаад оронд айлчлал хийгээгүй. Харин тэрбээр есдүгээр сарын 14 /2022.09.14/-ний өдөр Казахстанд айлчилж, улмаар үргэлжлүүлэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын уулзалтад оролцох аж. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд энэ сарын 20-26 /2022.09.20-26/-ны өдөр болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох юм.