Хууль бусаар гадаад паспорт гаргасан байж болзошгүй УБЕГ-ын хоёр албан тушаалтныг АТГ-аас саатуулжээ

Хууль бусаар гадаад паспорт гаргасан байж болзошгүй УБЕГ-ын хоёр албан тушаалтныг АТГ-аас саатуулжээ

АТГ-ын мөрдөгчид өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллагаа явуулжээ. 

Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Н, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ч нарын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. Улмаар ноцтой баримт хураан авч, тэднийг түр хугацаанд саатуулжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн албан хаагчдыг хууль бусаар гадаад паспорт гаргасан, гаргах зөвшөөрөл өгсөн, үүнтэй холбоотойгоор их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө