Б.Бат-Эрдэнэ: Дархан цаазат Зэд-Ханатай-Бүтээлийн нурууны хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь АТГ-т шалгагдаж байгаа

Б.Бат-Эрдэнэ: Дархан цаазат Зэд-Ханатай-Бүтээлийн нурууны хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь АТГ-т шалгагдаж байгаа

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Зэд-Хантай-Бүтээлийн нурууг хамгаалалтад авч дархан цаазат газарт бүртгэсэн. Энэ бүс орчим нь өтгөн тайга, торлогт хөндийн ландшафт голлох цулдам өндөр уулс, хотгор, томоохон голуудын хөндий бүхий гадарга зэрэг үзэсгэлэнт тогтоцоос бүрддэг. Гэтэл сүүлийн үед зарим албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс болж тус онгон дагшин газар нь сүйдэх эрсдэлтэй болсон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. ЭНД дарж унших. 

Тодруулбал, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь тус бүс орчмыг хамгаалах үүрэгтэй албан тушаалтан ч эсрэгээрээ хор хөнөөл учруулж, сүйтгэсэн талаар нутгийн иргэд ярьж байгаа юм. Иргэний ярилцлагыг ЭНД дарж унших. 

Тиймээс Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын зарим иргэн Авлигатай тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын Ерөнхий газар, Байгаль орчны яам, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж Д.Болорчулууны  Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд учруулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар хандсан байдаг. 

Энэ дагуу Тагнуулын Ерөнхий газар, Экологийн цагдаагийн албанаас  Д.Болорчулууныг шалгаж байгаа юм. Түүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ талаар хэвлэлд ярьжээ.

Тэрбээр "Д.Болорчулуун даргатай холбоотой мэдээлэл хэд, хэдэн сайтад гарсан. Үүнтэй холбогдуулан түүнийг дуудаж уулзсан. Д.Болорчулуун дарга өөрийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт шалгуулаад байгаа. Бидний зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал дээр нэлээн анхаарч байна. Хэрвээ үүнд нэр холбогдвол өөрөө няцаалтаа хийж, өөрөө АТГ-т шалгагдаад яв гэдэг байдлаар хандаж байгаа" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө