Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ДАРГА нарыг АТГ-т шалгуулжээ

Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ДАРГА нарыг АТГ-т шалгуулжээ

Хүнд суртал, авлигыг халах зорилгын хүрээнд Байгаль орчны аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагад ажиллаж буй дунд, доод шатны албан хаагчдыг сэлгэн шилжүүлж эхэлснийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн.

Тэрээр "Байгаль орчин аялал жуулчлалын салбарт удаж бугширсан, хүнд суртлын оргил нь болсон дунд, доод шатны албан тушаалтнуудыг сэлгэн, шилжүүлж эхэллээ" гэсэн юм. Тэгвэл тэрбээр уг шийдвэрийнхээ хүрээнд Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга М.Дорж болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн нарыг АТГ-т шалгуулж эхэлжээ. 

Учир нь тус бүс орчмын газрыг хууль бусаар худалдан борлуулах үйлдэл хэрээс хэтэрч энэ нь байгальд сөргөөр нөлөөлж эхэлсэн учир ийнхүү тус шийдвэрийг гаргаж буй аж. Тухайлбал, Богдхан уулын амуудад байшин хороолол баригдаж ан амьтны амьдрах орчинд нөлөөлсөн бол Тэрэлжийг дагасан амралтын газар айл өрхүүд нь Туул голыг бохирдоход хүргээд байна. 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө